Сүрьеэгийн тухай мэдлэг өгөх сургалт болж байна

2018-06-29 Мэдээ мэдээлэл

Глобаль сангийн дэмжлэгтэй Эмийн тэсвэртэй сүрьеэд анхаарал хандуулах төслөөс Сүрьеэгийн өвчлөл болон урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх сургалт болж байна.  Сургалтад сонин, сайт, телевизийн  сэтгүүлчид  хамрагдаж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн нянгаар халдварласан байдаг аж. Харин манай улсад 4600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Судалгаагаар төмөр зам дагуух аймагт сүрьеэгийн өвчлөл их байгаа аж. Үүний ихэнх тохиолдол нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл. Энэ тохиолдолд хоер жилийн хугацаатай эмчилгээ хийж бүрэн эдгэрдэг, огт сүрьеэгээр өвчилж байгаагүй хүн ч олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөх боломжтой байдаг гэнэ. Ялангуяа нийтийн тээвэр, худалдааны төв, агааржуулалтгүй олон хүнтэй өрөө, тасалгаа, олон нийтийн цуглааны үеэр халдвар авах өндөр магадлалтай юм.  Тиймээс дархлаагаа байнга дэмжиж, аль болох халдвар авахгүй байх нь чухал юм. Агаар дуслаар халдварладаг тул хэн ч тусах эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.