Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөр энэ сарын 17-нд тохиодог билээ.
Тус арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцох аж.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангаас хамтран зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээлэл хийхээс гадна үзлэг хийх, зөвлөмж өгөх юм. Цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйл тодорхойлох зэргээр үйлчилнэ.
Оролцогчид:
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг
Хан-Уул эрүүл мэндийн төв
Сүхбаатар эрүүл мэндийн төв
Intermed Hospital
UB Songdo Hospital
Grandmed эмнэлэг
Mungunguur hospital
Nomun Hospital
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30708
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.