Д витамины хэмжээ ихсэх нь хамгийн аюултай

2017-03-29 Мэдээ мэдээлэл
Таны эрүүл мэндэд
Д витаминыг зөвхөн ясны үйл ажилагаанд хэрэгтэй гэж бид ойлгодог. Гэхдээ сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгээр Д витамин нь тархи, зүрх судас, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдсэнд байрлан тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулагч үүр нь болж байдаг байна.Тэгэхэд Д витамин нь яс, эрхтэний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүхий л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах ёстой байх юм. Д витаминыг дараах байдлаар авч болно.

Үүнд:

Байгалийн хэт ягаан буюу нарны хэт үйлчилэлээр, арьсан доор витамин Д нийлэгжих замаар.

Хоол хүнсээр буюу сүү цагаан идээгээр, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг илүү түлхүү хэрэглэх нь Д витаминыг бүрэлдүүлэх боломж юм. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Түүнчлэн эмийн бэлдмэлээр буюу гаднаас авч болно. Үүний тулд бие дэх Д витамины хэмжээгээ тогтоолгосоны үндсэн дээр эмээр юм уу эмчилгээний тунгаар авч болно. Хүний биед Д витамины хэмжээ 30-70 гэж үзсэн байдаг. Харин сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын дийлэнхи хувь нь витамин Д витамины дутагдалтай байгаа юм. Д витамины дутагдалын хамгийн тод харагддаг сөрөг нөлөө нь зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах гээд олон өвчинүүд үүсэх нөхцлүүд бүрддэг. Юм бүхэн хэмжээ хязгаартай гэж үздэг. Тэгвэл Д витамины илүүдэл нь дутагдалтайгаа адилхан сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Хамгийн сонирхолтой нь 11-12 цагийн хооронд гарах наранд 10-15мин зогсоход өөрт хэрэгтэй Д витаминыг хангалттай авах боломжтой байдаг байна. Наранд хангалтгүй гардаггүй буюу хиймэл наранд их ажилладаг хүмүүс, 50-с дээш насныхан, Д витамины дутагдалтай эхээс төрсөн нярайд нэмэгдэл сүү, тэжээл хэрэглэхийг шаарддаг. Хүн өөрт хэрэгтэй Д амин дэмээ аваад байвал ямар ч төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлээс өөрийгөө хамгаална гэсэн үг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.