Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн иргэнийг яаралтай Улаанбаатарт авчирж эмчлүүлэхээр боллоо.
Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30708
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.