Ноён доллар анх зоос хэлбэртэй байжээ

2019-09-26 Амрах агшин

Эдүгээ дэлхийн хамгийн түгээмэл мөнгөн тэмдэгт болсон долларыг анх 1785 оны долдугаар сарын 6-нд гүйлгээнд гаргах шийдвэрийг Тивийн Конгрессоос гаргаж байжээ. Эхэндээ доллар нь мөнгөн зоос хэлбэртэй байсан бол 1861 оноос тусгай нууцлал бүхий цаасан дэвсгэрт гарч ирсэн байна.
1862 онд анхны тамга тэмдгийн Товчоог зургаан орон тоотойгоор байгуулсан байна. 1867 он гэхэд АНУ даяар бүх валютыг Товчоогоор баталгаажуулжээ.
Одоогийн байдлаар АНУ 1928 оноос хойш гүйлгээнд гарсан 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10.000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнд ашиглаж байна. Гэхдээ 100-таас дээш долларын дэвсгэртийг гадаадад хэрэглэхийг хориглодог юм. 10.000-тын дэвгэртээр хамгийн сүүлд 1944 онд гүйлгээ хийсэн бөгөөд 1980-аад он гэхэд ердөө 348 ширхэг дэвсгэрт гүйлгээнд байжээ. Мөн хоёр долларын дэвсгэрт хамгийн сүүлд 1976 онд гүйлгээнд гарсан байна.
100-таас дооших ам.долларын дэвсгэрт ямар байдгийг бид мэднэ. Тэгвэл 500 ам.долларын дэвсгэрт дээр АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Стивен Кливленд, 1000-тын дэвсгэрт дээр АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисоны хөрөг байдаг бол 10 мянгатын дэвсгэр дээр санхүүч Сэмон Портленд Чейсийн хөрөг залардаг ажээ.
Долларыг америкчууд ихэвчлэн бакс гэж нэрлэдэг. Бак гэдэг нь буга гэсэн англи үг бөгөөд дээрх үед англид мөнгөн тэмдэгтийн үүргийг бугын эвэр, арьс гүйцэтгэж байсантай холбоотой аж. Шинэ тивд англичууд амьдрах болсноос долларыг бакс гэж нэрлэх болжээ.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.