Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1155 дуудлага ирснээс 30.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.