-Монголын улстөрчид хоноцын сэтгэлээр хандаж байна –
Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-Ирэх жилийн Монголын эдийн засгийн дүр зураг ямар байх бол?
-Эдийн засаг маш хүнд байна. Ирэх онд Чингис бондын 500 сая ам.доллар, нэрлэсэн бондын 161 сая ам.долларыг хамт төлнө. Нийт 660 гаруй сая ам.доллар болно. Энэ нь улсын төсвийн 25 орчим хувь гэсэн үг. Одоо бид төсвийнхөө 22 хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгч байгаа. Ирэх онд хамгийн багаар бодоход зээлийн өрийн үйлчилгээнд 25 хувийг төлөх нь. Гэтэл дээр нь зээлийн өрийн үндсэн төлбөр нэмэгдэж байна. Тэгэхээр төсвийн 50 хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгөх болж байна.
-Олон улсын валютын сангаас тулгасан болзолыг хангаад зээл авах нь хэр оновчтой шийдэл байв?
-Олон улсын валютын сан 1991 оноос хойш зургаа дахь удаагаа Монголын эдийн засгийг аврах ажиллагаа хийлээ гэж ярьж байна. Үнэн л дээ. Энэ үйлдэл нь Монголын эдийн засгийн тогтолцоо буруу байгаагийг илтгэж байна. Монголын эдийн засаг 4-5 жилдээ дандаа дампуурлын наана хүрдэг, аврал хайдаг бүтэц, тогтолцоотой болжээ. Үүний зөв бурууг хэн ч ярихгүй байна.
Олон улсын валютын сан дампуурсан, дампуурах гэж байгаа улсад зээл өгдөг ганцхан үүрэгтэй. Дэлхий дээр ямар ч улсын эдийн засаг уналтад орохгүй бол энэ байгууллагын үндсэн зорилго үгүй болно. Нэмж зээл олгохоос өөрөөр ямар ч аврах ажиллагаа хийдэггүй.
Гэтэл Олон улсын валютын сан зээл өгөхдөө тулган шаардаж байгаа болзолын алсын зайн тусгалыг харвал өөрийн оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, зээл авч байгаа улсуудын эдийн засгийг хүндрүүлэх, өрөнд баригдах, мөнхөд дампууралтай байх, эргүүлэг бүхий тогтолцоог Олон улсын валютын сан бүрдүүлж байна.
Өнгөцхөн харахад үнэхээр л зээл өгч туслаж харагдаж байна. Үнэндээ өндөр хүүтэй зээл өгч, улам өрөнд оруулна.
-Тэгэхээр манай улс аль хэдийнэ өр зээлээс хамааралтай эргүүлэгт орсон гэсэн үг үү?
-Тэгсэн. Одоо өрөөс өр, өрийн үйлчилгээний төлбөрт дарлуулсан улс боллоо. Тодорхой жишээг ярихад, энэ сарын 21-нд манай улс Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх ёстой байсан. Энэ нь 5.75 хувийн хүүтэй. Гэтэл 8.75 хувийн хүүтэй 600 сая ам.долларын үнэтэй Засгийн газрын Хуралдай бондоор солино гэж байна.
Жилдээ 5.75 хувийн хүү 33 сая 350 мянган ам.долларыг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд өгч байсан. Гэтэл Хуралдай бондоор сольчихоор зөрүү нь 20 шахам сая ам.долларыг долоон жилийн хугацаанд төлөх болж байна.
-Бодит байдал дээр ОУВС өнөөдөр хэнийг аварсан бэ?
-Монголыг байнга өртэй байлгах тогтолцоог аварсан, улам батжуулсан. Энэ тогтолцоог удирдан зохион байгуулсан Олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг хүлээсэн эрх баригчдыг аварсан гэж хэлнэ, би. Бусдаараа Монгол Улсыг аварсан уу гэвэл үгүй юм аа.
-Өөр арга замаар шийдэх ямар боломж байсан бэ?
-Хачирхалтай нэг зүйл байна. Зээл авахгүй байх шийдэл байснуу байсан. Гэтэл яагаад өрийг өрөөр солихыг санал болгоод байна вэ. Үнэхээр л туслахыг хүссэн бол 580 сая ам.долларын зээлийн өрийн хугацааг сунгаж болох байсан. Хугацааг нь сунгавал 135 сая ам.долларыг нэмж төлөхгүй байсан. Бүхэл бүтэн гурван хувийн хүүг нэмж байна. Ядаж л 0.5 хувийн хүүг торгууль маягаар нэмж болох байсан. Үүнийг Олон улсын валютын сангаас юу гэж тайлбарлахыг мэдэж байна. Одоогийн засгийн газрын нөхцөл байдлаар 8.75 хувийн хүүтэй зээл авч чадахгүй байсан. Харин ч Олон улсын валютын сан тулдаа гурван хувийг нэмж зээл олгож байна гэнэ.
-Олон улсын валютын санг дэлхийн зээл олгодог бусад томоохон корпорациудтай хамтран ажилладаг, сүлжээ байгууллага гэж ярьдаг. Хүссэн газраа бага хүүтэй зээл олгож, хүссэн үедээ дампууруулж чаддаг гэдэг.
-Улс орнууд олон улсын зах зээл дээрээс зээл босгоход хүү нь долоон хувиас давбал эдийн засгийн өр өгөөж байхгүй, эдийн засаг дээшлэхгүй, зөвхөн өрийн үйлчилгээнд “дарлуулна” гэж үздэг. Тэгэхээр манай улс 8.75 хувийн хүүг төлөхийн тулд байгаа бүхнээ зориулж чардайна гэдгийг ОУВС мэдэж байгаа. Байгаа нөөц бололцоогоо шавхаад төлчихнө л гэж тооцоод ийм санал гаргасан байх.
-Долоон төрлийн татварыг нэмэх саналыг тулгаж байгаа учир нь юу байна?
-Монголчуудын өгсөн татварын мөнгө зөвхөн зээлийн хүүг төлөхөд зориулагдана. Тэгэхээр энэ нь ердөө өөрсдийн өгсөн зээлийг баталгаажуулахын тулд долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхийг тулгаж гаргаж байгаа юм.
Татвар нэмэгдүүлснээр эдийн засаг сайжрахгүй ээ. Үүнийг л ард иргэд ойлгохгүй байна.
-ОУВС яагаад өөр шийдэл санал болгохгүй байна вэ?
Монголыг чөтгөрийн тойрогт оруулах зорилготой, бусдаараа эдийн засгийг нь сайжруулах ямар ч сонирхолгүй юм.
-Таны харж байгаагаар ямар шийдлүүд байна вэ?
-Опшоорт байгаа хөрөнгийг авч болно, мөн зээлийн хугацааг сунгах зэрэг шийдэл байсан.
-Ирэх жилийн Монголын эдийн засгийн дүр зураг ямар байх бол?
-Эдийн засаг маш хүнд байна. Ирэх онд Чингис бондын 500 сая ам.доллар, нэрлэсэн бондын 161 сая ам.долларыг хамт төлнө. Нийт 660 гаруй сая ам.доллар болно. Энэ нь улсын төсвийн 25 орчим хувь гэсэн үг. Одоо бид төсвийнхөө 22 хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгч байгаа. Ирэх онд хамгийн багаар бодоход зээлийн өрийн үйлчилгээнд 25 хувийг төлөх нь. Гэтэл дээр нь зээлийн өрийн үндсэн төлбөр нэмэгдэж байна. Тэгэхээр төсвийн 50 хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгөх болж байна. Тоогоор бол гурван их наяд төгрөгийн асуудал. Үүнээс гадна валютын ханшны өсөлт, төгрөгийн ханшны сулрал зэрэг олон асуудал төсөв хүндрүүлэхээр байна.
-ОУВС яагаад өөр шийдэл санал болгохгүй байна вэ?
Монголыг чөтгөрийн тойрогт оруулах зорилготой, бусдаараа эдийн засгийг нь сайжруулах ямар ч сонирхолгүй юм.
Өндөр хүүтэй зээл аваад хугацааг нь хойшлуулаад энэ жилийг аргацаалаа. Гэхдээ цаашид улам хүнд байдал үүснэ.
Хятадын ардын банктай хийсэн 15 тэрбум юань, нэмж авахаар яригдсан 10 тэрбум юань зэргээс харахад гурван тэрбум ам.долларын өр нэмэгдэх юм. Мөн Чингис бондын нэг тэрбумын өр, Самурай бонд, Засгийн газрын өрүүд гээд үргэлжлээд л өр төлбөрүүд гарч ирсээр байна.
-Бодит байдал дээр ОУВС өнөөдөр хэнийг аварсан бэ?
-Монголыг байнга өртэй байлгах тогтолцоог аварсан, улам батжуулсан. Энэ тогтолцоог удирдан зохион байгуулсан Олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг хүлээсэн эрх баригчдыг аварсан гэж хэлнэ, би. Бусдаараа Монгол Улсыг аварсан уу гэвэл үгүй юм аа.
2015 онд цахим сүлжээгээр Монголын эдийн засаг 2017 онд хүнд байдалд орно, яаж шийдэхийг мэдэхгүй гэж өөрийн хийсэн анализыг бичиж байсан. Тухайн үед хэн ч намайг тоогоогүй, сонсоогүй. Харин ч шоолж байсан. Гэтэл өнөөдөр байдал ямар болсныг бүгд харлаа.
-Монголын өнөөгийн эдийн засгийн дүр зургийг төрийн хариуцлагатай албаны хүмүүс урьдаар мэдэж харж байсан байлгүй. Яагаад юу ч хийхгүйгээр ийм байдалд хүргэчихвээ?
-Өөрсдөөс нь асууж юу гэхийг нь сонсмоор санагддаг юм. Олон жил төрийн өндөр албан тушаалд суусан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс, ялангуй Сүүлийн жилүүдэд төсөв, санхүү хариуцан Сангийн сайдаар ажилласан албан тушаалтнууд мэдэж байсан. Өөрсдөд нь хамаагүй, албан тушаалаасаа буухдаа гадагшаа гараад амьдарчихна гэж боддог бололтой. Тэднийг Монгол Улсдаа хоноцын сэтгэлгээрээ хандаж байна гэж хэлмээр юм.
-Гавьяат эдийн засагч Осоргарав гуай хандив цуглуулах санаачилга гаргасан. Энэ нь хэр зөв зүйтэй үйлдэл юм бол?
-Туйлийн буруу санаачилга. Ялзарсан тогтолцоо, Монголын эдийн засгийг доройтуулсан гаж систем, энэ системийг удирдаж байгаа хүмүүсийг хамгаалах, нэр хүндийг аврах гэсэн үйлдэл. Монголын эдийн засгийг аврах санаачилга байгаагүй.
Монгол Улс эд баялаггүйдээ биш буруу бодлогоос болж ийм байдалд хүрлээ. Гэтэл дайны дараа эдийн засаг нь дампуурсан Солонгосын жишээг ярьж зүйрлэж тайлбарлаад байгаа юм. Үнэндээ тодорхой цөөн тооны хүмүүс хулгай хийж опшоор данстай болж эдийн засгийг доройтуулснаас болсон шүү дээ. Тиймээс хулгайг өөгшүүлсэн үйлдэл. Үүнийг нь ард түмэн мэдэж байгаа болохоор тоогоогүй, одоо тэр хүмүүс таг чиг болсон.
Б.Од
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.