Шувууны томуугийн вирүст хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай сургалтын материал боловсруулах, сургагч багш бэлтгэх уулзалт семинар Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 2018 оны гуравдугаар сарын 7-ны өдөр боллоо.
Уулзалт семинарт “Томуугийн А/H7N9/ вирүсийн шинж төрх”, “Шувууны томуу өвчний дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал”, “Шувууны томуу өвчин, тандалт судалгааны сүүлийн 3 жилийн тойм”, “Томуугийн А хүрээний шинэ вирүсийн эмнэл зүй”, “Томуугийн А/H7N9/ вирүсийн халдварын үед сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, био аюулгүй байдал” гэх мэт сэдвээр судалгаа шинжилгээний илтгэл тавьснаас гадна “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын танилцуулга хийж, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн мэдээлэл, харилцаа”-ны мэдээлэл өглөө.
Уулзалт семинарт ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87677
31532
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.