Ил задгай худалдаалж байгаа сүүнээс бруцеллёз өвчний үүсгэгч илэрсээр байна

2018-02-5 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинэ болох гэж буйтай холбогдуулан ил задгай худалдаалж байгаа сүүн бүтээгдэхүүнд шалгалт хийсэн байна.

Гэтэл гар дээрээс хэрэглэгчдэд сүү борлуулдаг хүмүүсийн ихэнх хувь нь маш муу үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, шалгалтаар лабораторийн шинжилгээнд хамруулсан 16 борлуулагчийн сүүний гурав нь усны хольцтой, хоёр нь бруцеллёз өвчний үүсгэгчтэй болох нь илэрчээ.

Боловсруулалт хийгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй малын түүхий сүү худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.