НЭМҮТ-ийн Ковид-19 өргөжүүлсэн тандалтын баг ажиллаж байна

2021-01-4 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн сайдын А/596 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тандалтын баг нэмэлтээр байгуулагдан 2020 оны 12-р сарын гуравдах долоо хоногоос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж байна. Сайд Т.Мөнхсайхан Тандалтын нэмэлт багийн үйл ажиллагаатай танилцахаар 2020 оны 12-р сарын 30-ны өдөр НЭМҮТ дээр хүрэлцэн ирж, Ерөнхий захирал Д.Нарантуяа болон тандалтын багийн гишүүдтэй уулзаж, коронавирусийн халдварын тандалт хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, чиглэл өгсөн байна. Нэмэлтээр байгуулагдсан Тандалтын багийн ахлагчаар НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, АУ-ны доктор, Б.Сувд, зохицуулагчаар ЭМЯ-ны мэргэжилтэн А.Долгорханд багийн бүрэлдхүүнд ЗӨСҮТ, ХӨСҮТ-өөс томилогдсон мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын ажилтан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулллагын төлөөлөл, бие даасан судлаач зэрэг хүмүүс ажиллаж байна. Багийн гишүүд бүгд Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, талбарын тархвар судлалын мэргэшсэн судлаачид юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.