Шинэ Зеландад тэтгэлгээр сурахыг хүсвэл…

2018-01-18 Боловсрол

Шинэ Зеландын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ. Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу.

  • Онлайн элсэх хүсэлт авах хэсэг нь хүсэлт хүлээн авах сүүлийн өдрүүдээр маш их ачаалалтай байдаг учир цагийг нь тулгахгүй байх.
  • Өөрийнхөө хүсэлтийг, хүсэлт илгээх эцсийн хугацаанаас 3 – 7 хоногийн өмнө илгээх. Сүүлийн өдрүүдээр онлайн техникийн асуудал маш их гардаг.
  • Онлайнаас ачааллаас бол үүссэн техникийн асуудлыг тэтгэлэг зарлагч хариуцахгүй гэдгийг анхаараарай. Мөн заасан хугацаанаас хоцорсон хүсэлтийг хүлээж авахгүй.
    Аппликешний эцсийн хугацаа Шинэ Зеландын цагийн бүсээр тооцогдоно

Бүртгэлийн хугацаа:

Биеэр буюу бичгээр хүсэлт илгээх бол 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 14 хүртэл.
Онлайнаар хүсэлт илгээх бол хоёрдугаар сарын 15-аас, гуравдугаар сарын 28-ийг хүртэл боломжтой аж.

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.