2017 оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 34644 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2586 төрөлтөөр буюу 7.5 хувиар буурсан байна.
НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд 23188 эх амаржиж 2657 төрөлтөөр буюу 11.5 хувиар буурсан. Нийт төрөлтийн 66.9 хувь нь НЭМГ-ын харьяа эмнэлэгт, 33.1 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМЯ-ны харьяа улс болон хувийн эмнэлэгт амаржсан байна.
Гэрийн төрөлтийн 148 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5 тохиолдлоор буюу 3.4 хувиар буурсан хэдий ч нийт төрөлтөнд эзлэх хувь мөн үеийн түвшинд байна. Энэ төрлийн төрөлт Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хотын дундаж үзүүлэлтээс өндөр, Хан Уул дүүрэгт хотын дундаж үзүүлэлтийн түвшинд байжээ.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.