МАН-ын XXVIII Их хурал эхэллээ

2017-11-20 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын XXVIII Их хурал дөнгөж сая эхэллээ. Хоёр өдөр хуралдах энэ хурлаар тус нам шинэ даргаа сонгох юм. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөр болоод дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, тодорхой өөрчөлтүүдийг оруулах юм.

Яг одоо намын дарга М.Энхболд улс төрийн илтгэлээ танилцуулж байна. Мөн энэ өдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа их хурлын төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.