Урлагийн авьяасаараа өрсөлдлөө

2017-11-13 Мэдээ, мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын урлагийн үзлэг амжилттай боллоо.

Тэмцээнийг  УДБЭТ-ын дуучин  СТА Б.Лхагвасүрэн, уртын дуучин П.Загарсүрэн, Авъяаслаг монголчууд шоуны оролцогч жүжигчин, дуучин Т.Ганбүргэд нар шүүсэн.

Урлагийн үзлэгт алба хэсгүүдийн 5 баг авьяас чадвараа дайчлан амжилттай оролцож Тээвэрлэлт үйлчилгээний албаны Г.Сарантуяа ахлагчтай 3-р хэсэг нэгдүгээр байр,  Ч.Хүрэлбаатар ахлагчтай  1-р хэсэг хоёрдугаар байр, ,Д.Пүрэвдэмбэрэл ахлагчтай 4-р  хэсэг гуравдугаар  байр,эзэлсэн юм. Шүүгчийн шагналаар  3-р хэсгийн жолооч Б.Цэнд-Аюуш, ,”Эв нэгдэл”  үйлдвэрчний эвлэлийн хорооны шагналаар  3-р хэсгийн жолооч Н.Төрсайхан нар шалгарч шагналаа гардан авлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.