“Харанга”-ын Чука баяраа тэмдэглэнэ

2017-11-13 Соёл урлаг


“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна.

Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.
Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ. Тэрбээр хэлэхдээ “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт миний бие 1972 оноос өнөөг хүртэл даруй 45 жил уран бүтээлээ туурвин иржээ. Өөрийн уран бүтээлүүдээсээ эмхэтгэн “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна гэв.

Сонирхуулахад “BEST OF CHUKA-45” оддын хүндэтгэлийн тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөхөөр болжээ.
Тоглолтонд урилгаар Камертон, Freezone болон МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, СТА, поп дива, дуучин С.Наран, поп дива, дуучин Сэрчмаа, дуучин Б.Баярцэцэг, дуучин Нагий and Бэнд нар оролцох юм байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.