ЭМЯ, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Оюуны дархлаа ТББ-аас “Эрүүл мэнд ба хэвлэл мэдээллийн ажилтны оролцоо” сэдвээр МҮОНТР-ийн уран бүтээлчдийн дунд бүтэн өдрийн сургалтыг 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг МҮОНТР-ийн дэд захирал Г.Гэрэл, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Отгонсүх, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн албаны дарга А.Амбасэлмаа, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар нээж үг хэллээ.
МҮОНТР-ийн дэд захирал Г.Гэрэл хэлэхдээ “Энэ удаагийн сэргэлт нь манай уран бүтээлчдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдэхийн зэрэгцээ нийтлэл нэвтрүүлэгтээ нийгмийн эрүүл мэндийн талаар тодорхой эх сурвалжтай мэдээлэл тусгахад түлхэц болно гэдэгт найдаж байна.Ер нь одоо МҮОНТР-ийн 2017-2018 оны нэвтрүүлгийн сүлжээ хэлэлцэж байгаа энэ үед энэ сургалт болж байгаа нь их ач холбогдолтой юм. Магадгүй ирэх жилийн нэвтрүүлгийн сүлжээнд орох шинэ нэвтрүүлгийн санаа гарна гэдэгт итгэж байна” гэв
Сургалтад Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ажилтан, анагаах ухааны доктор Б.Сувд, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн нэгжийн дарга,анагаах ухааны доктор Б.Энхтуяа, ХӨСҮТ-ийн нэгжийн дарга,анагаах ухааны доктор Ц.Сэлэнгэ, Дархлаажуулалтын алба О.Дашпагма ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа, Томуугийн Үндэсний нэгжийн судлаач, магистр Д.Оюунгэрэл,ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаач Б.Энхтамир “, Халдвар судлаач их эмч, Клиникийн профессор Ч.Уртнасан, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, ХӨСҮТ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатар тус тус хичээл заалаа.
Сургалтад МҮОНТР-ийн 30 уран бүтээлч хамрагджээ.
А.Уянга
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.