“Севилийн үсчин”-ы үйл явдал 19-р зуунд өрнөнө

2017-10-25 Соёл урлаг

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг шинэ тавилтаар эгшиглүүлэх болжээ.

Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар найруулна. Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, бид энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна.”Севилийн үсчин” дуурь энэ сарын 28, 29, 2018 оны нэгдүгээр сарын 07-нд тоглогдох бөгөөд тасалбар Дуурь, бүжгийн эрдмийн театрын билетийн кассаар худалдаалж эхэлжээ. Тасалбарын үнэ 10.000, 20.000, 30.000 төгрөг.

УДБЭТ-ын уг шинэ бүтээлийн удирдлагын багт Уран сайхны удирдагч АЖ А.Дашпэлжээ, найруулагч С.Монти, удирдаач СТА Ц.Гансүх, ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна.

“Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.