“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжингийн танилцуулга видео өчигдрөөс эхлэн цацагдаж эхэллээ.

“Miss World” тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа оролцогчдын танилцуулгыг цацсан бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийн бичлэгүүд одоогийн байдлаар 100-6000 орчим үзэлттэй байгаа юм.

“Hero Entertainment”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад Ц.Энхжин нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулжээ. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн танилцуулга видео олны хүртээлд хүрж, хандалтаар тэргүүлбэл манай оролцогч “Multimedia” шалгаруулалтад түрүүлэхээс гадна автоматаар шилдэг 20 миссийн нэг болох юм. Иймд, таны бидний Like, Share хэрэгтэй байна. Үндэсний ялагчаа дэмжицгээе.