Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга шилдэг киноны шилмэл хөгжмөөс толилуулна

2017-09-28 Соёл урлаг
 

Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн концертыг Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан зохион байгуулах гэнэ.

Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр /СТА/ ажиллажээ. Нийт арван зохиолоос бүтсэн тус хөгжмийг дангаар нь сонсох боломжийг Улсын Филармонийн уран бүтээлч хамт олон бидэнд олгоод байна. “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концерт нь хоёр хэсэгтэй аж. Эхний хэсэг нь та бидний сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох The good the bad and the ugly, Pearl Harbor, Terminal, Malena, Playing love, Алтан өргөө, Pirates of the Caribbean, Аравт гэх зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар “Чингисийн хүүхдүүд” дангаараа тоглогдоно.

Тус хөгжмийг дээрх кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч, удирдаач Д.Нямдаш /СТА/, Д.Түвшинсайхан /СТА/, Б.Батбаатар /СТА, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм. Тоглолт 2017 оны 10-р сарын 05-нд 19:00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-н концертын танхимд болно. Тасалбарыг Филармонийн кассаар болон цахим худалдааны https://www.ticket.mn/event/date/772/ сайт, EMart, Hifi records, Shangri La Mall-н ticketbox-р худалдаалж байгаа юм. 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатах цорын ганц үдэш мөдхөн ирэх нь байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.