Видео: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

4 цагийн өмнө Парламент


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд дараах зохицуулалт тусгасан.

Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.