Шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд долоодугаар сарын 11-ний орой 21.00-00.00 цагийн хороонд зохион байгуулна
Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор болно.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтжээ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе, үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлчид оролцоно.
Шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд долоодугаар сарын 11-ний орой 21.00-00.00 цагийн хороонд зохион байгуулна. Тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийг, шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ.
Өчигдөр
2025-06-26
2025-06-26
2025-06-25
87953
32440
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.