10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-06-16 Нийслэл

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 16-ны 22:00 цаг

Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 18-ны 06:00 цаг

Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.