Энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчлэхээр болсон. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж зэрэг 15 байршилд нийслэлээс явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, зам засварын ажлыг эхлүүлжээ. Үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн байна.
Тодруулбал, шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод зориулсан хэмжээтэй байх аж. Мөн Геологийн төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган замын ажлыг эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ажээ. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөн хийж байгаа юм байна.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
2025-05-2
2025-04-30
87727
31711
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.