Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 22-ны өдөр болно.
Нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид 2025 оны 4 дүгээр сарын 21-ээс эхлэн орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар сонгуулийн хороод, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах төрийн албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч санал тоолох төхөөрөмж болон, сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системийг ашиглах, дүн дамжуулах үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан мэдээлэл, сургалт ирэх сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.
15 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87711
31653
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.