“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өчигдрөөс /2024.12.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зохион байгуулж эхэлсэн. Өргөтгөсөн худалдаанд Архангай, Дорнод, Завхан, Дундговь аймгийн малчид малын мах, цагаан идээгээр оролцож байна.
Адууны мах нэг килограмм нь 8000, үхрийн мах 12000-13000, хонины мах-11000 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул 30-35 мянган төгрөг, өрөм 30-40 мянган төгрөг, айраг 9000, аарц 7000, шар тос 40 мянган төгрөг, шимийн архи-10 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87664
31513
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.