Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийсэн. Энэ ажил дууссанаар замын хөдөлгөөнийг нээгээд байна.
Төлөвлөснөөр бол Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг зургадугаар сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм.
Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа тус бүр 2,85 метр өргөн явган хүний зам, 0,5м хөвөөтэй, борооны усны хаялага, 48,75 урт метр, 36,75 урт метр 2 том гүүр,60см ногоон зурвас, гэрэлтүүлэгтэй байх юм.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.