ӨНӨӨДРӨӨС нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2022-02-15 Нийслэл

Өнөөдрөөс эхлэн зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохоор болжээ. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлд 1,8 км буюу гурван зогсоол сунгаж иргэдэд үйчлэхээр болсон аж.

Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу зургадугаар бичил хорооллоор хотын төвийн чиглэлд 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үйлчилгээ үзүүлэхээр тус тус төлөвлөөд байгаа талаар Нийтийн тээврийн газраас мэдээллээ.  Маргаашаас нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Маргаашаас нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.