Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлсний дагуу захирамж гаргаж, хотын даргаар томилжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир өнөөдрийн чуулганы хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн юм.
Ийнхүү Улаанбаатар хотын 35 дахь захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээн авлаа.
ШУУД ҮЗЭХ:
Өчигдөр
2025-04-14
2025-04-14
2025-04-14
87660
31491
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.