Ц.Элбэгдорж эх орон руугаа ирж явна

2020-03-12 Нийтлэл


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нараа олж ирэхийг АН-ын дарга С.Эрдэнээс шаардаж байв. Улсынхаа хуульд захирагдалгүй, хилийн дээс алхаж бүгсэн нөхдөө олж ирж хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай хэмээн тэрбээр мэдэгдэж байсан юм. Харин энэ зуур Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Тэрбээр жилийн өмнө нь “Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар дуудагдлаа. Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар “гэрчээр” дуудаж тодруулга авсан.. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж тодруулга өгч, асуултад нь хариулт өгөх үүрэгтэй. Албан тушаалтнууд хуулиас зугатаж болохгүй.

Хоёрдугаарт, ШХАБ-ын талаар надаас асуугаагүй. Гэхдээ Монгол Улс ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна. Би тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Хавтаст хэрэгт хийсэн байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчөөс тэр материалаа ил тод болгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Нуух зүйл байх ёсгүй. Цаазын ялын эсрэг олон улсын комисс гэж бий. Түүнд би комиссарын үүрэгтэй. Удахгүй дэлхийн конгресс болох гэж байгаа. Тийшээ яваад хурдан ирнэ. Санаа зовох шаардлагагүй. Монгол Улсын хувьд хууль бол том хүч. Хуулиас зугатах ямар ч шаардлага надад байхгүй. Дуудсан цагт нь ирж мэдүүлэг өгнө” хэмээж байсан юм. Харамсалтай нь тэрбээр хэлсэндээ хүрээгүй бөгөөд хуулийн байгууллагын дуудсан цагт ирээгүй. Ямартаа АТГ-аас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн.

Магадгүй тэр цагаас хойш нүүр номоороо дамжуулан хуулийнханд тайлбар хийх болсон гэж хэлж болох юм. Энэ оны хоёрдугаар сард тэрбээр “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ” гэсэн байв.

Мөн дээрх мэдээллийнхээ дараахан хуулийнхнаас бус Ерөнхийлөгч Х.Баттулгаас эмээсэндээ ирэхгүй байгаа тухайгаа телевизороор дамжуулан хэлсэн байсан. Тэгвэл түүний байр суурь өөрчлөгдөж эх орондоо ирэхээр болжээ. Энэ нь коронавирустэй холбоотой болохыг ч тэрбээр нүүр номондоо нийтэлжээ.

Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, гадаадад оршин суугаа монголчуудыг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, яаралтай хагалгаанд орох иргэдийг авчрахаар болсон. Тэгвэл гадаад улсад байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээжээ.

 

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.