Жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа алт, мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр, тус тэмцээний эхний өдөр “Мастер-1” ангиллын хөх бүсний 77 кг-д мөнгөн медаль хүртэж, улмаар тус ангиллынхаа үнэмлэхүй жинд тивийн аваргын алтан медалийн эзэн болжээ.