МХЕГ-аас хийсэн судалгаагаар ил задгай худалдаалж буй сүүний:
· 70% нь мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, баталгаажилтгүй
· 73% нь зориулалтын бус савлагаатай
· 16.6% нь усны хольцтой
· 1.4% нь бруцеллёзын нян илэрсэн
· 2.8% нь содын хольцтой байгааг тогтоожээ.
ЭРСДЭЛ 1. Малаас хүнд халдварлах өвчин
Манай улсад малаас хүнд халдварладаг 30 гаруй өвчин бүртгэгдсэн байдаг. Сүрьеэ, шүлхий , бруцеллёз, гэдэсний халдварт өвчин, цусан суулга, иж балнад зэрэг өвчний үүсгэгч өвчтэй малын сүүгээр ялгаран гардаг болох нь тогтоогдсон бөгөөд түүхий сүүний цөцгий, бяслаг ааруул зэрэгт агуулагдах бруцеллёз, сүрьеэ өвчний үүсгэгч үхдэггүй байна.
ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсад жилд 400-500 хүн бруцеллёзийн халдвар авдаг байна. Түүнчлэн хүний шүлхийгээр өвчлөгчдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, халдвар авдаг нь тогтоогджээ.
2017 он гарсаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг зэрэг 6 аймгийн 21 сум, нийслэлийн 1 дүүрэгт гарсан байна.
НЭМҮТ-с 2015 онд хийсэн судалгаагаар хүн амын дунд хуванцар савны хэрэглээ хотод 50%, хөдөөд 77,8% байсан ба сүү цагаан идээг хадгалах, зөөвөрлөхдөө хотын 50,2%, хөдөөний 59,8% нь хуванцар савыг ашиглаж байгаа нь тогтоогджээ.
Шинжилгээгээр тосны канистр, том цэнхэр хуванцар саванд:
· Хар тугалга-60-800 дахин,
· Формальдегид – 1800-6900 дахин их байна.
· Формалины үлдэгдэл байх ёсгүй боловч – 27.0-53.43 мг/лилэрсэн байна.
ЭРСДЭЛ 3. Антибиотикийн үлдэгдэл
Манай улсад 23-24 нэр төрлийн антибиотикийг малд хэрэглэж байна. Малын эмийн замбараагүй хэрэглээ нь малыг эмэнд дасалтай болгож, мах, сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болж байна.
· ЭМЭНД ДАСАЛТАЙ БОЛНО
· ДАРХЛААНЫ СИСТЕМ СУЛРУУЛНА
· АШИГТАЙ БИЧИЛ БИЕТНИЙГ УСТГАНА
· ХАРШИЛ, БАГТРАА ЗЭРЭГ ЭМГЭГ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаагаар фторхинолин гэх антибиотикт 55 хувийн тэсвэртэй, кампилобактери илэрсэн байна. Мөн бусад төрлийн өвчин үүсгэгч нянгууд ч оксициллин, ванкомицин, гентамицин гээд өргөн хэрэглэдэг 12 төрлийн антибиотикт улам бүр тэсвэртэй болж буйг судалгаагаар тогтоожээ.
ЭРСДЭЛ 4.Сүү нь нян үржих таатай орчин
Ил задгай, бохир сав суулганд өвчин үүсгэгч нян үржих таатай нөхцөл болдог. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай, 10 цагийн дотор 1 тэр бум болж үрждэг.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ