Байнгын хороогоор тэтгэврийн насыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна

2017-06-29 Парламент

АН-ын удаа дараагийн шаардлагын дагуу эрх баригчид арга буюу тэтгэврийн насыг буулгахаар хэлэлцэж эхэллээ.  МАН-ын тэргүүлсэн Засгийн газар татвар нэмэхээс гадна тэтгэврийн насыг нэмсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүнийг АН нам тууштай эсэргүүцэж тэтгэврийн нас нэмэх ямар ч үндэслэл байхгүй талаар нотолгоог гаргаж өгсний үндсэн дээр УИХ-ын НББСШУ-ны байнгын хороогоор тэтгэврийн насыг бууруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Эрх баригчид ийн үнэнд гүйцэгдэж, ард иргэдийн нуруун дээр буулгасан татварын ачааг сөрөг хүчний шаардлагаар бууруулахаар боллоо.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.