Чуулган: МАН-ын бүлэг Ухаа худаг ордын асуудлаар завсарлага авлаа

5 цагийн өмнө Парламент


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.06/ 10:00 цагаас эхлэн хуралдахаар болсон ч хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага хүсэв.

Тодруулбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/, Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/ -өөр өнөөдрийн 14:00 цаг хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Төсвийн тооцоо судалгааг эргэн харах нягтлах зүйлүүд байгаа тул өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас завсарлага хүсэж байна” гэв. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.