Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна

6 цагийн өмнө slider

Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно.

Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 10.000 гаруй иргэн марафонд бүртгүүлснээс 5000 гаруй иргэн эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байна. Тэгвэл Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Үүнд,

-Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
-Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
-Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно. Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлэх юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.