Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охин Ө.Өгөөмөрөө хэрхэн “эрхлүүлдэг” талаарх мэдээлэл цахим орчинд дуулиан тариад буй.
Дээрх тансаглалын эх үүсвэрийг Ө.Өгөөмөрийн аав 27 жилийн бизнесийнхээ үр шим хэмээн тайлбарлаж буй.
Гэвч Ө.Өгөөмөрийн ээж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаагийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг үзвэл гэр бүлийн жилийн орлого нь 2023 онд 85.2 сая төгрөг хэмээжээ.
Ээж Н.Ариунаа нь 2019 онд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд тухайн үедээ 30 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байв.
2023 он гэхэд түүний жилийн орлого 227.8 саяар тоологдох болжээ. Тэрбээр 2022 оны мэдүүлэгтээ өөрийн орлогыг 23 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол жилийн дараа 204 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байх жишээтэй.
Тэрбээр нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд дотоодын хадгаламжиндаа 9 сая төгрөгтэй.
2025-06-11
2025-06-11
2025-06-11
2025-06-9
2025-06-6
87870
32221
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.