УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

15 цагийн өмнө Мэдээ мэдээлэл


УИХ-ын гишүүн Э.Болормааг өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшихдээ оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох энэхүү хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокуророос тус хэрэгт харьяалал тогтоож, үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийдвэрлэх аж.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.