УИХ-ын гишүүн Б.Найдалаа Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бидэнд иргэнээс Төгрөг нуурын орд болон УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй ноцтой мэдээлэл ирсэн. Өөрөөр хэлбэл, Женко группээс /2006.3.23/ Х.Батулга гэж хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ ноцтой хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, 20-ид жилийн өмнө банк санхүүгийн салбарт Номарангийн хэрэг гэж олон хохирогчтой, 10 сая ам.долларын хохиролтой ноцтой хэрэг гарч байсан.
Тэгвэл энэхүү 2006 онд байгуулсан албан бичигт “Номарангтай холбоотой Монгол шуудан болон Голомт банк дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
Энэ нь тухайн хэргийг нарийвчлан шалгах, гэм бурууг тогтоох шаардлага байгааг харуулж байна.
Хоёрдугаарт, “мөн дээрх албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн утга бүхий санал, хүсэлт байна. Энэ нь өнөөдөр яригдаж буй Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Үүнийг иргэд мэдэх ёстой. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болохгүй. Гэтэл 2006 оны уг албан бичгийг явуулсан хүн нь УИХ-ын гишүүн байсан. Иимэрхүү ноцтой сэжүүр байгаа учир иргэнээс ирсэн уг мэдээллийг иргэдэд хүргэх ёстой гэж байгаа учир энэхүү мэдээллийг хийж байна. Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байгаа байх.
Тэр утгаараа энэ мэдээлэл нэмэлт нотлох баримт болох байх. Тиймээс АТГ-т энэ мэдээллийг хүргэнэ” гэлээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
2025-04-16
2025-04-16
87680
31538
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.