Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөж, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтрах талаар санал солилцов

2025-04-8 Нийслэл

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэг хүлээн авч уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрийн урд Өгөөжийн уулзвар, Механик инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойрогуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснээ танилцуулав.

Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.