Иргэний шилжилт хөдөлгөөнийг нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно гэж СЕХ-ноос мэдээллээ.
Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд явуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 23-наас эхлэн зогсооно.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг зургаадугаар сарын 23-нд сэргээх юм.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
2025-03-28
87629
31375
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.