Манай улс дахин сонгогдож чадаагүй парламентын гишүүдээ 12 сарын турш “тэжээдэг” хуультай. Тэгэхдээ бүр төрийн сэнтийд заларч байхдаа авдаг байсан цалин пүнлүүгээ бүтнээр нь авах хүсэлтэй байдаг гэх, нөгөөдүүл нь.
Үнэндээ хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр тэдний дахин сонгогдоогүйд жирийн иргэн Болд, Бат ямар буруутай гэж. Та бидний төлсөн татвараар “халагдсан” түшээдийг яагаад дахин хооллоно гэж…
Манай улс чинь өөрийн гэсэн дүрэм, журам, хуультай. Дахин сонгогдож чадаагүй буюу ажилгүй болсон бол жирийн иргэдийн адил ажилгүйдлийн даатгалаас журмынх нь дагуу холбогдох мөнгө төгрөгөө авах хэрэгтэй. Түүнээс өндөр дээд эрх ямба эдэлж байсан гээд “халагдсан” албадад ажлаа хийж байхдаа авдаг байсан цалинг нь бүтнээр нь олгоно гэвэл хууль зөрчсөн хэрэг болно.
УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал нь ард түмнийг төлөөлөхөөр төрд сонгогдсон чиний, миний адил Монгол Улсын иргэн юм. Тэд бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлаж ажиллах л үүрэгтэй хүмүүс. Гэтэл түмэн олон намайг дахиж сонгосонгүй гээд жирийн иргэдээс илүү эрх эдлэх ёсон байхгүй. Гишүүн нь энгийн иргэдийн бүрдүүлсэн татвараас цалинжиж, өглөө ажилдаа ирнэ, орой харидаг тийм л хүмүүс. Үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох. Тэдний цалин бусад төрийн алба хаагчийн адил улсын төсвөөс, та бидний төлсөн татвараас гардаг. Тийм учраас албан тушаалаасаа буусан ч энгийн иргэнтэй адил ажилгүйдлийн даатгалын дагуу асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд энэ улсын бүх хүн тэгш эрхтэй байхыг хуульчилсан байдаг билээ.
О.ГЭРЭЛ
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
2025-03-28
87629
31376
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.