Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэнтэй холбоотойгоор тус яамны ажилчид хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Яам чинь Дархан руу нүүсэн. Одоо үйл ажиллагааг нь жигдрээд байсан болж байгаа байх гэж бодож байна. Өчигдөр нэг дэх өдөр байсан. Та бүхэн өчигдөр яаман дээрээ байсан уу, байгаагүй юү. Өнөөдөр өглөө ирээд энд сууж байна уу. Өнөөдөр оройдоо буцаад явах юм уу, эсвэл маргааш явах юм уу?
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: -УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу шилжин ажиллаж байгаа. Сайдын тушаал гарч нийт ажилчдын 70 орчим хувь нь Дархан-Уул аймагт ажиллаж байна. 30 орчим хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Албан хаагчдын орон сууц, нийгмийн асуудал шийдвэрлэгдсэний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 100 хувь Дархан-Уул аймаг руу шилжиж ажиллана.
5 цагийн өмнө
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-20
87482
30864
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.