Шинэ чиглэл: “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ

2024-04-23 Нийслэл


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.