Сэлбэ голд 145 метр урт суваг татах зэргээр халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг хийж, арга хэмжээ авчээ

2024-01-30 Нийслэл


Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээлэв.

Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд:

-Сэлбэ голд 1.2 метр өргөн, нэг метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа.

-100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгдүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа.

-Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, нэг метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт нэг метр өргөн 1.2 метр гүн, гурван метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.