Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг санал өгсөн иргэдийн 60 хувь нь дэмжээгүй гэжээ

2024-01-30 Нийслэл


Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу хэрэгжээд дуусна. Тиймээс Цагаан сарын баяртай холбогдуулан НЗДТГ-аас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм.

Өчигдөр эхлүүлсэн уг санал асуулгад өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 2595 иргэн оролцжээ. Тэдний 40 хувь буюу 1048 нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Харин 60 хувь буюу 1547 нь дэмжихгүй гэжээ.

Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна.

ЗХУТ, ТЦА-наас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх болно гэж үзжээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг маргааш буюу нэгдүгээр сарын 31-нийг дуустал авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.