П.Сайнзориг: Жуулчдад зориулсан гудамж, талбайг нэмэгдүүлэх, үзвэр үйлчилгээг шинэчлэх шаардлагатай байна

2024-01-17 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэвтрүүлэх, тогоочдын ур чадварыг сайжруулах зорилгоор олон улсын сургалтад хамруулах, тохижилт, бүтээн байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотын өнгө үзэмж хийгээд түүх, ёс заншлыг харуулсан “City Tour” буюу хотын нэг өдрийн аяллыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл их гардаг. Иймд жуулчдад зориулсан гудамж, талбайг нэмэгдүүлэх, үзвэр үйлчилгээг шинэчлэх шаардлагатай байна. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.