ВИДЕО: Нийтийн тээврийн шинэ маршрутыг танилцуулж байна

2024-01-16 Нийслэл

 

Нийслэлийн нийтийн тээврийн маршрут энэ долоо хоногт шинэчлэгдэх гэж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-ноос хуучин чиглэлүүд халагдаж, автобуснууд шинэ маршрутаар явна.

Шинэ төлөвлөлтийн дагуу:

-зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус,

-бусад гудамж, замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус,

-хот орчмын 15 чиглэлд 89 автобус,

-хотын захын хорооллуудад үйлчлэх таван чиглэлд дунд багтаамжийн 25 автобус зэргээр нийт 74 чиглэлд 1,075 автобус үйлчилгээ үзүүлэх юм.

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.