Сүүлийн 64 автобусыг ирэх сарын эхээр хүлээн авна

2024-01-9 Нийслэл


Нийслэлээс их багтаамжийн шинэ автобуснуудыг ирэх сарын эхээр хүлээн авч дуусна гэж мэдээлэв.

БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийт 600 их багтаамжийн автобус авна. Эхний 50 автобусыг шинэ оны өмнө хүлээн авна. Нийт 12 удаагийн татан авалтаар ирэх сард автобуснуудыг хүлээн авч дуусах юм.

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлжээ. Эдгээрээс Yutong Bus Co.,Ltd шалгарч, өнгөрсөн сарын 15-нд НЗДТГ-тай гэрээ байгуулсан юм.

Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар, ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээжээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.