Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авна

2017-06-19 Уул уурхай

Иргэн бүрт олгосон 1072 хувьцаанаас гадна “Эрдэнэс Тавантолгой”  компаниас өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгж олон байгаа. Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 01 хүртэл худалдан авах аж.
Энэ талаар Сангийн яам “Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой хэмээн  мэдэгджээ.
Дашрамд дуулгахад, хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газарт худалдах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) эсвэл Төрийн банкны салбарт хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт өгөх ёстой. Харин хувь хүмүүс ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хүсэлтээ хүргүүлэх аж.
А.Уянга

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.