Дугаарын хязгаарлалт ням гарагт үйлчлэхгүй

2023-12-18 Нийслэл


Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл даваа, лхагва, баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл мягмар, пүрэв, бямба гарагт тус тус 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Тухайн зохицуулалт ням гарагт үйлчлэхгүй.

Дугаарын хязгаарлалт дараах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Үүнд:

-Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
-Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
-Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
-Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
-Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
-Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
-Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

Бүсчлэлийн хувьд, Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл хязгаарлалт үйлчилнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.