Цагаан байрны уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх авто замыг хаалаа

2023-10-25 Нийслэл

Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх авто замыг хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.

Замыг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 07:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагийн хооронд асфальт бетон хучилт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.